2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Компанийн хэрэг эрхлэх газрын дарга, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Ерөнхий менежерийг түр орлогч Ц.Цэрэнхүү, ЭМААБОАБ хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам,
Орон нутаг хариуцсан Ерөнхий менежер, Г. Сугар нар болон байгаль орчин, хаягдал хадгалах байгууламж, хүлэмжийн хий бууруулах төсөл, гүний уурхай, орон нутгийн харилцааны мэргэжилтнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний томоохон төрийн бус байгууллагуудын удирдлага болон төлөөллийг уурхайн цогцолбортоо хүлээн авч уурхайн үйл ажиллагаа болон байгаль хамгааллын чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж, санал солилцлоо.
Уг уулзалтад Төлсөн, Авснаа Нийтэл (ТАН) эвслийн зохицуулагч, Байгаль орчны хуульчдын холбооны Гүйцэтгэх захирал Ц.Туяацэцэг, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Тэргүүн Г.Галтайхүү, Хил хязгааргүй алхам ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Баярсайхан, Ил тод байдал сан ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав, Opening Extractives Program хөтөлбөрийн Үндэсний зөвлөх, Эдийн засагч А.Батпүрэв, Транспаренси Интернешнл ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, Ариун Суварга Хөдөлгөөн ТББ-ын Тэргүүн Г.Чагнаадорж, Монголын Дата Клубийн төслийн зохицуулагч З.Цэлмэг, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн мэргэжилтэн Н.Золжаргал, Захиргааны шинэ санаачлага ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Гадаад харилцааны менежер Н.Сүхбат, Онон Улз Гол ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Отгонцэцэг, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлагын ажлын албаны мэргэжилтэн С.Болор-Эрдэнэ, Говийн газар шороо ТББ – ын Гүйцэтгэх захирал Л.Батцэнгэл, Мөнх ногоон галба ТББ-ын төлөөлөгч Б.Мөнгөнтуяа, Цэций хөдөлгөөн ТББ-ын төлөөлөгч А.Буддорж болон Н.Пүрэвжаргал нарын нийт 16 төрийн бус байгууллагын төлөөлөл сонирхсон асуултаа компанийн удирдлагаас асууж, ил тод ярилцлаа.
Түүнчлэн, Оюу толгойн гүний уурхай болон Хаягдал хадгалах байгууламжийн үйл ажиллагаатай танилцан, усны мониторингийн цэгт очиж хэмжилт болон 24 цагийн хяналт хэрхэн хийгддэгтэй газар дээр нь танилцсан юм.
Оюу толгой компани болон иргэний нийгмийн байгууллагууд нь орон нутаг, цаашлаад Монгол Улсад эерэг нөлөөллийг бий болгон, хөгжил дэвшлийг хамтдаа бүтээх зорилгынхоо хүрээнд хамтын ажиллагаагаа нэг алхмаар урагшлуулсан үр бүтээлтэй өдөр боллоо. Цаашид сэдэвчилсэн уулзалтыг тогтмол хийх юм.
“Оюу толгой” компани мэдээллийн ил тод байдлыг хангах хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай ойр хамтарч ажилладаг бөгөөд энэхүү уулзалт нь 2023 оны 10 дугаар сард болсон Уул уурхайн долоо хоног арга хэмжээний үеэрх нээлттэй уулзалтын үргэлжлэл болон хийгдсэн юм.