Харин “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Энэхүү
гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал үйл явдал болж
байгаагийн зэрэгцээ дотоодоос авах эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх
манай хүчин чармайлтын нэг илэрхийлэл болж байна. Бид цаашдаа ч “Эрчим
хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ,” “Эрчим хүчний эх үүсвэрийн
зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний хүрээнд нөөц боломжуудыг
эрэлхийлэн Эрчим хүчний яамтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно”
гэлээ.
2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөл “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Ёслолын үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: “Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 киловольт /кВ/-ийн дөрвөн дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусаад байна. “Оюу толгой” ХХК-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” нь эдийн засагт эерэг үр дүн авчрах юм” гэв.
Харин
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Энэхүү гэрээг
байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал үйл явдал болж байгаагийн
зэрэгцээ дотоодоос авах эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх манай хүчин
чармайлтын нэг илэрхийлэл болж байна. Бид цаашдаа ч “Эрчим хүчний эх
үүсвэрийн зохицуулалтын гэрээ,” “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын
нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний хүрээнд нөөц боломжуудыг эрэлхийлэн
Эрчим хүчний яамтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэлээ.