“Боловсролын өдөрлөг 2023” нээлттэй арга хэмжээг зохион байгууллаа

Оюу толгой” компани “Мэргэжлээ крашлая” боловсролын өдөрлөгөө 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгууллааЭнэ жил “Оюу толгой” компанийн санаачлан хэрэгжүүлдэг Залуусын хөгжлийн хөтөлбөрийн 10 жилийн ой тохиож буйгаараа урьд урьдын жилүүдээс онцлог байлаа. Залуусын хөтөлбөрт нийслэл төдийгүй орон нутгийн нийт 1457 оюутан, сурагчид, хамрагдаад байна.

Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан Оюу толгойн боловсролын өдөрлөгийн үеэр 2,000 орчим оюутансурагч “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах болон мэргэжил сонголтын зөвлөгөө авч нэг өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүллээ.

Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе Оюу толгой” компанийн “Эрдэс баялгаас эрдэммэдлэгур чадварүнэт зүйлс бүтээлцэнэ” алсын харааны дагуу өнгөрсөн хугацаанд:

  • 1,457 оюутансурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт,
  • 45 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт,
  • 411 оюутныг Дотоодын тэтгэлэг хөтөлбөрт,
  • 610 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт,
  • 203 төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамруулжээ.

Боловсролын өдөрлөгийн үеэр 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 46, Өмнөговь аймгийн 42 сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт, 35 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт, 33 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт, 20 их сургуулийн төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт шалгаруулжтэтгэлгийн батламжийг гардууллаа. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрЗалуусын хөгжлийн хөтөлбөрийн батламжийг сонгогдсон сурагчидоюутнуудын эцэгэхгэр бүлийнхэн нь гардуулсан нь өдөрлөгт ирсэн зочдын сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.

-ТӨГСӨВ-

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Заанхүүгийн Болор
Хэвлэл мэдээллийн харилцаа хариуцсан Ерөнхий зөвлөх
Гар утас+976 9907 6483
Цахим шууданBolorZ@ot.mn