“Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийн оролцогчид шалгарлаа

Оюу толгой компанийн “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийн оролцогчид шалгарлаа!

Edit

“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэс 20 жилийн хугацаанд хуримтлуулсан үнэт мэдлэг, сайн туршлагаа уул уурхайн салбарын ажилтан, мэргэжилтнүүдтэй хуваалцах, улмаар улсын хэмжээнд хариуцлагатай уул уурхайг цогцлооход дэмжлэг үзүүлэх зорилгоор Оюу толгойн “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийг 2 дугаар сарын 20-д зарласан.

Бүртгэл болон сонгон шалгаруулалтын үе шат дуусаж, 3 дугаар сарын 15-ны өдөр нээлтийн арга хэмжээ боллоо. Нийт 150 гаруй мэргэжилтнүүд уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлэн, бүртгүүлсэн бөгөөд тэдгээрээс доорх 20 байгууллагын тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлийн 20 мэргэжилтэн хөтөлбөрт шалгарлаа.

“Монголын Алт” (МАК) ХХК

“Water Management” ХХК

“Си Өү Эй Эл” ХХК

“Терра Энержи” ХХК

“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК”

“Степ Голд” ХХК

“Эрдэнэс Тавантолгой” ХК

“Тавантолгой” ХК

“Эрдэнэс Тавантолгой” ХК

“Хүрэн толгой коал майнинг” ХХК

“Мандал ресурс” ХХК

“ПетроЧайна Дачин Тамсаг-Монгол ХХК

“Хур Эрдэнэ Баялаг” ХХК

“Эгийн голын УЦС” ТӨХХК

Политехник коллеж

Трансвест Монголиа ХХК

“Критикал эксплорэйшн” ХХК

“Цэцэнс майнинг энд энержи” ХХК

Эрдэнэ Монгол” ХХК

“Голд Магнет” ХХК

Хөтөлбөрийн дараагийн үе шатанд усны хяналт, дүйцүүлэн хамгаалал, зэрлэг амьтдын хамгаалал, амьтдад ээлтэй төмөр зам, шувуунд ээлтэй цахилгааны шугам суурилуулалт, хог хаягдлын менежмент зэрэг сэдвээр сургалт зохион байгуулах, салбарын мэргэжилтэн сургагч багш нартай ганцаарчилсан уулзалтууд хийх, Оюу толгой уурхайн үйл ажиллагаатай танилцах зэргээр энэ оны 7 дугаар сар хүртэл үргэлжлэх юм.