2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюу толгойн гүний уурхайн Төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, санхүүжилт олгож буй байгууллагын удирдлагууд болон бусад хүндэт зочид уригдан оролцлоо.
Төслийн санхүүжилтийн баримт бичигт Рио Тинто компанийн Зэс, нүүрсний группийн Ерөнхий захирал Жан Себастъян Жак, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Туркойз хилл ресурс компанийн Гүйцэтгэх ерөнхий захирал Жеффри Тайгесен, Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Канадын Экспорт хөгжлийн агентлагийн бүсийн дэд ерөнхийлөгч Стивен Вихэлм, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн уул уурхайн салбарыг хариуцсан захирал Намрата Тапар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны захирал Риккардо Пулти нар гарын үсэг зурлаа.
Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн хэлсэн үгийг эндээс бүрэн эхээр нь үзнэ үү.
Рио Тинто компанийн Зэс, нүүрсний группийн Ерөнхий захирал Жан Себастъян Жакийн хэлсэн үгийг эндээс бүрэн эхээр нь үзнэ үү
Хариулт үлдээнэ үү