Лхагва нь бизнесийн удирдлага, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Олон улсын Ротаригийн тэтгэлгээр Хонгконгийн их сургуулийн сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан олон нийтийн харилцааны мэргэжилтэн юм. Тэрээр уул уурхайн салбарт шилжин ажиллахаасаа өмнө МонголТВ телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер, Хасбанкинд олон нийтийн харилцааны мэргэжилтэн, Сангийн яаманд дэд сайдын туслахаар ажиллаж ирсэн туршлагатай.
“Оюу толгой” компанийн ахлах удирдлагын багийн гишүүн тэрээр байгууллагынхаа гадаад, дотоод хамтын ажиллагаа, харилцааны багуудыг удирдан чиглүүлдэг бөгөөд эрдэс баялгийн салбарын ил тод байдал, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх тэргүүн чиглэлтэй ажилладаг.