Энхтайваны Мэндтүвшин нь 2024 оны 11 дүгээр сард “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн гишүүнээр томилогдсон.
Тус албан тушаалд томилогдохоосоо өмнө Э.Мэндтүвшин нь Хонгконгд “Дейвис Полк энд Уардвелл” хуулийн фирм, “Морган Стэнли” банкны хуулийн хэлтэст тус тус хуульчаар ажиллаж байсан. Түүнчлэн Улаанбаатар хотод “Хоган Ловеллс” хуулийн фирмд ажиллаж байсан туршлагатай.
Э.Мэндтүвшин нь олон улсын томоохон биржүүдэд IPO гаргах, АНУ-д бүртгэлтэй болон бүртгэлээс чөлөөлөгдсөн өрийн бичиг, өрийн менежмент, өрийн дахин санхүүжилт зэрэг олон төрлийн төсөл дээр ажиллаж, компанийн хувьцаа гаргах, зээлээр санхүүжүүлэх, компаниудыг нэгтгэх болон худалдан авахтай холбоотой асуудлаар өргөн хүрээний хэлцлийг удирдан явуулсан арвин туршлагатай. Мөн олон улсын санхүү, бизнес, компанийн үйл ажиллагааны хүнд хэцүү хэлэлцээрүүдэд зөвлөж ажилласан туршлагатай, тэр дундаа Монгол, Хонг Конг, Хятад, Индонез, Сингапур, Энэтхэг, Австрали зэрэг Ази Номхон далайн бүс нутаг болон АНУ дахь төслүүд дээр ажиллаж байсан билээ. Тэрээр эрдэс баялаг, үл хөдлөх хөрөнгө, технологи, санхүүгийн үйлчилгээ, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг олон салбарын компаниудад зөвлөж ажиллаж, шийдвэрлэх үе шатуудад нь хууль эрх зүйн зохицуулалтын ярвигтай сорилтуудыг даван туулахад нь чиглүүлсэн.
Э.Мэндтүвшин нь Харвардын Хуулийн сургуулийн Хууль зүйн ухааны магистр, Бээжингийн их сургуулийн Хууль зүйн бакалаврын зэрэгтэй бөгөөд Нью-Йорк мужийн Хуульчдын холбооны гишүүн юм.