Э.Хонгорзул нь 2024 оны 9 дүгээр сард “Оюу толгой” компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байна.

Тэрээр хүмүүнлэгийн салбар, ашигт малтмалын хайгуул, бизнесийн зөвлөх чиглэлээр арвин туршлагатай. Рио Тинто групп дэх ажлын гараагаа Оюу толгой төслөөс эхлэн, Төмрийн хүдэр, Зэсийн группт төрөл бүрийн албан тушаал хашиж байсны дунд “Рио Тинто Монгол” компанид Нийгмийн хөрөнгө оруулалт, түншлэлийн хэлтсийн даргаар ажиллан, “УБ Парк” төслийн хэрэгжилтийг удирдсан билээ.

Э.Хонгорзул нь Хьюстоны Их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.