Энхсайханы Анхбаяр нь 2024 оны 8 дугаар сард “Оюу толгой” компанийн Ил уурхай, хөрөнгийн удирдлага хариуцсан Ерөнхий менежерээр томилогдон, Ил уурхайн үйл ажиллагаа, Ил уурхайн засвар үйлчилгээ, Хөрөнгийн удирдлагыг хариуцан ажиллаж байна. 

Тэрээр 2009 онд “Кеннекотт Юта Коппер” компанийн Найдвартай ажиллагааны Шинэ төгсөгч инженерээр ажлын гараагаа эхлүүлж, Хөрөнгийн удирдлагын чиглэлээр гүнзгий мэдлэг, туршлага хуримтлуулсан. Засвар, Үйл ажиллагаа, Хөрөнгийн удирдлагын чиглэлээр “Оюу толгой” компанийн  Баяжуулах үйлдвэр, Уурхайн дэд бүтэц болон Үйлчилгээний хэсэг, Ил болон Гүний уурхайд ажилласан туршлагатай. Э.Анхбаяр нь 2009 онд Мичиганы Технологийн Их Сургуулийг механик инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.