Фил Абрахам 2020 оны 8 дугаар сараас “Оюу толгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал (ЭМААБОАБ) хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байна. Тэрээр ЭМААБОАБ-ын осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн стратегийг хэрэгжүүлэх, сурталчлах, ЭМААБОАБ-ын зөв соёлыг хэвшүүлэх ажлыг хариуцаж байгаа юм. Фил өмнө нь Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн ЭМААБОАБ хариуцсан бизнесийн түншийн албан тушаалд байхдаа Аргайл очир эрдэнийн уурхай, Вину зэсийн уурхайн төсөл болон группийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ерөнхий чиг үүргийг хариуцан ажиллаж байсан туршлагатай.
Фил 2015 онд Рио Тинтод ажиллаж эхлэхдээ Аргайл очир эрдэнийн уурхайд ЭМААБОАБ хариуцсан ахлахын албан тушаалд анх томилогдож улмаар 2017 онд бизнесийн түнш болсон. Тэрбээр Рио Тинтод ажиллахаасаа өмнө “Би Эйч Пи” компанийн никель, зэс, ураны төсөл дээр ЭМААБОАБ-ын асуудал хариуцан ажиллаж байсан юм. Фил ажилчдыг сургаж хөгжүүлэх, багийн гишүүдийн тэгш оролцоог бий болгох чиглэлээр арвин туршлагатай бөгөөд биологи, байгаль орчны шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй.