Томми Канкунен нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн Уурхайн дэд бүтэц, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байна.
Томми усны хэрэглээ өндөртэй салбаруудад химийн шийдэл гаргаж өгдөг дэлхийд тэргүүлэгч “Кемира Оуи” компанийн Үйлдвэрийн цогцолборуудыг хариуцсан менежер, Финляндын “Агнико Ийгл Майнз” компанийн Киттилагийн алтны уурхайн Ерөнхий менежер зэрэг албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд, 18 жилийн хугацаанд хуримтлуулсан өргөн хүрээний мэдлэг, туршлагатай.
Тэрээр Химийн инженерийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй бөгөөд дэлхийн олон оронд чанарын удирдлагын тогтолцоо, стратегийн оновчлол, үр ашиг зардлын харьцаа, ажилчдын харилцаа, аюулгүй ажиллагааны удирдлага зэрэг чиглэлээр мэргэшсэн.