Стивен Каннинг нь 2025 оны 6 дугаар сараас “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн удирдагчаар томилогдон ажиллаж байна. Тэрээр есөн улсад уул уурхай, эрчим хүч, газрын тос, байгалийн хийн салбарт төслийн удирдлагаар 40 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд ТУЗ-ийн гишүүн, Захирал, мөн төслийн зохион байгуулалт, гүйцэтгэлийн чиглэлээр Ерөнхий менежер зэрэг албан тушаал хашсан. Рио Тинтод ажиллахаасаа өмнө тэрээр Канадын “Санкор Энержи” компанид Төслийн удирдлагын газарт Ахлах удирдагч, түүнчлэн 5,400 ажилтан, 21 алба нэгжтэй “Петро Казакстан” компанид Үйл ажиллагаа болон хөрөнгийн төсөв хариуцсан захирлаар ажиллаж байв.
Стивен нь Рио Тинтогийн Лондон дахь төв оффист болон Гвинейд Симанду төслийн үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байгаад Оюу толгойн удирдлагын багт эргэн нэгдэж байна. Тэрээр 2019–2022 оны хооронд “Оюу толгой” компанид мөн Гүний уурхайн төслийн үйлчилгээний Ерөнхий менежерийн албан тушаал хашиж байсан бөгөөд төслийн онцлог, баг хамт олон, байгууллагын соёлын талаар хэдийн сайн ойлголттой тул гүний уурхайн багийг дараагийн шатанд амжилттай удирдан авч явах туршлага, чадвартай нэгэн юм.
Стивен нь Оттавагийн их сургуулийг шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд Харвардын Бизнесийн сургуулийн “Гүйцэтгэх удирдлагын хөтөлбөр”, Оксфордын Саийд Бизнесийн сургуулийн “Корпорацийн тогтвортой удирдлага” хөтөлбөрийг дүүргэсэн.