П.Байгалмаа нь 2024 оны наймдугаар сард “Оюу толгой” компанийн Бизнесийн шинэчлэл хариуцсан Ерөнхий менежерээр томилогдон бизнес шинэчлэлийн хүрээнд үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, компанийн шинэчилсэн стратегитай уялдсан үйл ажиллагааны загвар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна.

Тэрээр Рио Тинто групп дэх ажлын гараагаа 2010 онд Зэсийн группийн Бизнесийн шинжээчээр эхлүүлсэн. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд Оюу толгой болон Рио Тинто группт санхүү, худалдааны төслүүд, хамтын ажиллагаа, менежментийн зөвлөгөө, бизнес сайжруулалт болон удирдлагын чиглэлд ажиллаж, өргөн мэдлэг, туршлага хуримтлуулсан юм. Тэрээр Рочестерийн Их Сургуулийг Санхүү, байгууллагын стратегийн Бизнесийн удирдлагын магистр, МУИС-ийг Үйл ажиллагааны менежментийн бакалаврын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд Худалдаа Хөгжлийн Банк, Дэлхийн Банк зэрэгт ажиллаж байсан туршлагатай.