Морита нь 2024 оны 4 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.
Тэрээр Рио Тинто группийн Мөнгөн сангийн захирлын алба хашдаг бөгөөд компанийн санхүүгийн тэнцлийг хангах стратегийг боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг. Мөнгөн санг удирдахаас гадна Рио Тинто группийн эрсдэл хариуцсан нэгжийг хянах үүрэгтэй.
Морита нь 2021 онд Рио Тинто группт ажлын гараагаа эхлэхээс өмнө Боинг корпорацид Хөрөнгө оруулагчидтай харилцах хэлтсийн Дэд ерөнхийлөгч, Санхүү эрхэлсэн захирал зэрэг удирдах түвшний албан тушаалыг арав гаруй жил хашсан. Мөн тэрээр “Женерал моторс” компанид арав орчим жил ажиллахдаа тус компанийн олон улсын санхүүжилт, мөнгөн хөрөнгийн удирдлага, тэтгэврийн хөрөнгө оруулалт зэргийг хариуцсан туршлагатай.
Морита нь Висконсин-Мэдисоны Их Сургуульд санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалавр, Нью-Йорк хотын Колумбийн Их Сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Түүний санхүүгийн салбарын болон манлайллын арвин мэдлэг, туршлага нь “Оюу толгой” компанийн ТУЗ-д үнэтэй хувь нэмэр оруулж байна.