Малхуузын Ганболд нь 2024 оны 8 дугаар сард “Оюу толгой” компанийн Баяжуулах үйлдвэр, Мэдээллийн технологи, Логистик хариуцсан Ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, баяжмал тээвэрлэлт, мэдээллийн технологийн үйл ажиллагааг саадгүй удирдан явуулахад түүний арвин туршлага чухал үүрэг гүйцэтгэж байна.
Тэрээр “Оюу толгой” компанид 2008 оноос хойш Баяжуулах үйлдвэрийн анхны зураг төслөөс эхлэн ашиглалтад оруулах, хүчин чадалд хүргэх, тасралтгүй сайжруулах бүх шатанд өөрийн туршлага, сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж ирсэн.
М.Ганболд нь Монгол Улсын Техникийн Их Сургуулийг баяжуулагч мэргэжлээр дипломын инженер, Колорадогийн Уулын Сургуулийг Металлургийн шинжлэх ухааны бакалавр, Бритиш Колумбын Их Сургуулийг Гидрометаллурги чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.