Лори Ирвин нь 2025 оны 3 дугаар сараас “Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байна. Тэрээр компанийн хүний нөөцийн стратегийг удирдан чиглүүлэх, байгууллагын чадамжийг бэхжүүлэх, мөн бүтээмж өндөр, хүртээмжтэй соёлыг төлөвшүүлэх ажлыг хариуцаж байна. Лори нь хүний нөөц, манлайллын коучинг, ур чадварын удирдлагын чиглэлээр 20 гаруй жил олон улсад ажилласан туршлагатай. Үүний дунд уул уурхайн шинэ болон өргөтгөлийн төслүүдэд түлхүү ажиллаж иржээ.
Тэрээр Рио Тинто группт Борат болон Литийн үйл ажиллагааны Хүний нөөц хариуцсан Ерөнхий менежер зэрэг хэд хэдэн удирдах алба хашсан бөгөөд хамгийн сүүлд Рио Тинто группийн Батарейны эрдсийн “Ринкон Лити” компанид Үйл ажиллагааны бэлэн байдал хариуцсан Ерөнхий менежерээр ажилласан.
Тэрээр стратегийн хүний нөөцийн төлөвлөлт, байгууллагын бүтцийн шинэчлэл, олон улсын цогц төслүүдэд өндөр чадамжтай баг бүрдүүлэх чиглэлээр арвин туршлагатай.
Лори нь хүний нөөц болон бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн бөгөөд эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, Лийн Сигма, коучинг, сургагч багшийн олон улсын зэрэгтэй. Тэрээр карьерынхаа туршид хэд хэдэн бүс нутагт шинэчлэл өөрчлөлт ихтэй бизнесийн орчинд ажиллаж иржээ.