Дэмиэн Рожерс 2022 оны 6-р сараас хойш “Оюу толгой” компанид Гүний уурхайн төслийн удирдагчаар томилогдон ажиллаж байгаа.

Тэрээр анх 16 жилийн өмнө Рио Тинто группт инженерээр ажилд орж байсан бөгөөд барилга, уул уурхайн томоохон гүйцэтгэгч компаниудад голцуу гүний уурхайн төслүүд дээр ажиллаж байсан арвин туршлагатай төслийн удирдагч юм. Үүнээс өмнө Дэмиэн Сербийн Жадар дахь литийн төсөл, АНУ-ын Резолюшн зэсийн төсөл, Канадын Рофрайдер ураны төслөөс гадна Монгол Улсад Оюу толгой төслийн нэгдүгээр үе шатанд стратегийн төлөвлөлт, инженерийн зураг төсөл, барилга угсралтыг хариуцан удирдаж ажиллаж байсан. Дэмиэн Рио Тинто-д ажиллаж эхлэхээс өмнө алт болон зэсийн салбарт уул уурхайн болон төслийн үйлчилгээний олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан.