Хикмет Гаибов нь 2024 оны 2 дугаар сараас “Оюу толгой” компанийн Худалдан авалтын газрын Ерөнхий менежерээр ажиллаж байна. Тэрээр өмнө нь “Бритиш Петролеум” компанийн Азербайжан, Гүрж, Турк улс дахь салбаруудыг хамаарсан Худалдан авалт эрхэлсэн захирлаар ажиллаж, тус салбаруудын худалдан авалт, хангамжийн сүлжээг хариуцан байсан туршлагатай.
Тэрээр Англи, Ангол тэргүүтэй дэлхийн олон оронд худалдан авалт, бүс нутаг хариуцсан захирал зэрэг удирдах албан тушаал эрхэлсэн, 17 жилийн нөр их туршлагатай. Хикмет АНУ-ын Аризонагийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, Бакугийн эдийн засгийн их сургуулийг Эдийн засаг, менежментийн бакалавр, магистр зэрэгтэйгээр төгссөн.