Стефан Херселмен 2023 оны 9 дүгээр сараас эхлэн “Оюу толгой” компанид Гүний уурхайн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байна.
Тэрээр Австрали болон Өмнөд Африкт гүний уурхайн салбарт ажиллаж байсан арвин туршлагатай. Ажлын гараагаа Англо Голд Вестерн Дийп Левел алтны уурхайд эхлүүлж улмаар Англо Американ, Де Биерс зэрэг компанид 15 жил ажиллахдаа Өмнөд Африкийн Венецийн ил уурхайгаас гүний уурхайн төсөл эхлүүлэх ажлыг хариуцсан төдийгүй Финш уурхай, түүнчлэн Колинэн уурхайн блокчлон олборлох уурхайд ажилласан туршлагатай.
Стефан Рио Тинто группд ажиллахаасаа өмнө Австрали улсын Брисбен дэх Зэсийн группийн техникийн багт Гүний уурхайн олборлолтын Ерөнхий инженерээр таван жил ажиллажээ. Мөн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад төслийн бэлтгэл үе шатнаас эхлэн олборлолтын үйл ажиллагааг амжилттай эхлүүлэх хүртэл гар бие оролцон, онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Тэрээр Йоханнесбургийн их сургуульд Уул уурхайн инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалжээ.