Намсрайн Цэрэнбат нь 2022 оны 9 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Тэрээр 2017 оноос 2024 оны гурав дугаар сарыг хүртэл “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашсан бөгөөд уг албан тушаалд томилогдохоос өмнө Н.Цэрэнбат нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалыг хашиж байсан. Мөн тэрээр Сангийн Яам болон “Юу Эф Си групп”, “Трансинконсулт” ХХК, “Увс хүнс” ХК зэрэг компанид ажиллаж байсан туршлагатай.

Н.Цэрэнбат нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютер, Техник Менежментийн сургуулийг Санхүүгийн менежментийн бакалавр, магистр зэрэгтэй төгссөн.