Карсаны Менанд 2022 оны 10 дугаар сард Зэсийн баяжмалын борлуулалт хариуцсан Ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байна. Энэ ажилд томилогдохоосоо өмнө АНУ-ын Чикаго хот дахь Рио Тинто Кеннекоттын Зэсийн бүтээгдэхүүний борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.
Металлын биет болон санхүүгийн арилжааны чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай. Европ, Ази болон Америк тивд Рио Тинто, BHP зэрэг уул уурхайн тэргүүлэх компанид удирдах албан тушаал хашиж байсан. Лондоны Коллеж Их Сургуулийг Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.