Мелисса Шаненганге

Мелисса Шаненганге нь “Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерээр 2020 оны 9 дүгээр сард томилогдсон.

Тэрбээр Рио Тинтод сүүлийн есөн жилийн турш ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд Кэннэкот, Резолюшн уурхайн хүний нөөц хариуцсан Ерөнхий менежер, Зэс, очир эрдэнийн группийн төсөл хариуцсан захирлын Хүний нөөцийн бизнесийн түншээр ажиллаж байсан.

Мелисса өмнө нь Намиби улс дахь Рио Тинтогийн Эрчим хүч, эрдсийн группийн гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, ажилчдын харилцаа, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны асуудлыг хариуцан ажиллаж байсан. Мөн тэрбээр Намиби, Ботсвана, ӨАБНУ-ын очир эрдэнийн уурхайд ажиллаж байсан туршлагатайн сацуу Намибийн Мэргэжлийн сургалтын агентлаг, Боловсролын магадлан итгэмжлэлийн газар, Хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн гишүүүний үүргийг тус тус гүйцэтгэж байв. Мелисса мөн EBH Namibia компанийн Хүний нөөц, цалин хөлс хариуцсан дэд захирал, “Юта” судалгааны сангийн захирлын албан тушаалыг хашиж байсан ба тэрбээр АНУ дахь Рио Тинто группийн ажилчдад зориулан “Хүүхэд асрах чөлөө” бодлогыг санаачилж, хэрэгжүүлэхэд гардан оролцож байсан туршлагатай.

Тэрбээр Намиби улсын иргэн бөгөөд Вэстэрн Кэйпийн их сургуульд нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн. Менежмент, мэргэжлийн сургалт, хөгжил, хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар мэргэшсэн, гурван хэл эзэмшсэн.