Ц.Цэрэнхүү “Оюу толгой” компанийн Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар 2011 оноос томилогдон ажиллаж байна.

Түүний удирдан ажилладаг Хэрэг эрхлэх газар болон ТУЗ-ийн ажлын алба нь компанийн албан хэргийг хөтлөн явуулах, ТУЗ-ийн гишүүд, Удирдлагын баг, хувьцаа эзэмшигчдэд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа, зөвлөгөөг цаг алдалгүй үзүүлдэг.

Ц.Цэрэнхүү нь анх 2002 оноос тус компанийн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий нэгжүүд, хөрөнгө оруулагчдын харилцааг чадварлагаар удирдан зохион байгуулж ирсэн бөгөөд 2011 оноос одоогийн албан тушаалд томилогдсон.

Оюу толгой төслийг хайгуулын үе шатнаас эхлэн дэлхийн хэмжээний зэсийн цогц бизнес болтлоо өргөжихөд түүний оруулсан хувь нэмэр их. Түүнчлэн Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн нөлөөтэй Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг батлагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Тэрээр Бизнесийн эдийн засаг, Менежментийн чиглэлээр бакалавр, Компанийн засаглалаар мэргэшсэн  Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.