Б.Өсөхбаяр нь 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Гүйцэтгэх захирлын тэргүүн зөвлөх албан тушаалд томилогдон, бизнесийн өргөн хүрээг хамарсан асуудлаар бодлогын дэмжлэг үзүүлж, стратегийн тэргүүлэх ач холбогдол бүхий чиглэлүүдэд гадаад, дотоодын гол оролцогч талуудтай хамтран ажиллаж байна.

Б.Өсөхбаяр нь олон талт харилцааг зохицуулах, бизнесийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй бодлогын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх, оролцогч талуудад дэмжлэг үзүүлэх арвин туршлагатай.

Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны бакалавр, АНУ-ын Нью Йорк хот дахь Колумбын Их Сургуулийн Олон улсын харилцаа, төрийн хэргийн сургуулийн Олон улсын харилцааны магистрын зэрэгтэй.