“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

Эрүүл мэнд, Аулгүй ажиллагаа, Байгал орчин

  • Аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ аливаа хийгдэж буй бүхий л ажил үүрэг нь холбогдох ЭМААБО-ны стандартуудад нийцэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмуудын хэрэгжилтийг хангах
  • Уурхайн бүтээн байгуулалтын үе болон үйл ажиллагаа эхлэх үед холбогдох ЭМААБО-ны бүхий л дүрэм, журам, стандартууд нь боловсруулагдсан, хэрэгжиж байх
  • Хамтран ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж аливаа эрсдлүүдийг илрүүлэн арилгах, удирдах

Үйл ажиллагаа

  • Засварын удирдлагын систем (SAP) дээр тоног төхөөрөмжийн бүртгэл, ажил үүргийн жагсаалт, бараа материалын хөтлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Ажил үүргийг аль болох аюул эрсдэлгүй гүйцэтгэхэд чиглэсэн бэлтгэл ажлуудыг хийж аюулгүй ажиллагаатай холбоотой байнгыны үзлэг шалгалт явуулах
  • Засварын бүх ажил үүргийн журам боловсруулах, Ажлын жагсаалт хэлбэрээр хөтлөх
  • Бүх тоног төхөөрөмжийн сэлбэгийн жагсаалт гаргаж хөтлөх (BOM)
  • Засварын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүх бараа материалыг захиалах, шаардлагатай зөв сэлбэг хэрэгслүүд ажлыны талбай дээр бэлэн байлгах
  • Засварын ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, хүн хүчний тооцоог үнэн зөв гаргах
  • Засварын үйлилгээний төлөвлөгөөний дагуу тактик бодлого боловсруулах, дагаж мөрдөх
  • Засварчид болон ахлах ажилтнуудтай төлөвлөсөн ажлын чанарыг хэлэлцэх, ажлын гүйцэтгэлийг ажлын талбар дээр тогтмол шалгах, үзлэг хийх
  • САП системд хүсэлт үүсгэх, хүсэлтүүдийг Ажлын Захиалгад оруулах
  • Бизнес шийдлийн хүрээнд алба, хэлтсүүдийн Төсөв боловсруулах, хөтлөх, чанарыг сайжруулах
  • САП систем дээр захиалсан эд ангийг хангалтын модулийг хянах, яаралтай шаардлагатай сэлбэг, эд ангиудын түүхийг хөтлөх
  • Тоног төхөөрөмжийн бодит түүхийг хөтлөх үүднээс САП систем дээр бараа материалын кодчлол боловсруулах
  • Ажил гүйцэтгэсний дараа төлөвлөлтийгй сайжруулах үүднээс төрөл бүрийн уулзалт, хурал зохион байгуулах.
  • Хийгдээгүй ажлуудыг хянах, удирдах.
  • Гүйцэтгэлийн Хэмжүүр Үзүүлэлтийн утга учир, хэрхэн тухайн үнэлгээг хийдэг талаар бүрэн ойлголттой байх
  • Хэрэв Гүйцэтгэлийн Хэмжүүр Үзүүлэлт муу гарсан тохиолдолд сайжруулалт хийх чадвартай байх
  • Төрөл бүрийн зураг, схем, тэмдгийн талаархи үндсэн мэдлэг
  • Өргүүрийн систем, агааржуулалтын сэнс, Материал зөөвөрлөх системийн талаархи ерөнхий мэдлэг
  • SH2 өргөгч, уурхайн агааржуулалтын сэнс, уурхайн агаар халаагч, бутлуур, ГУ усгүйжүүлэх системүүдийн төлөвлөлтийг хариуцан ажиллана

Манлайлал

  • Баг, хамт олноо үр өгөөжтэй удирдан ажиллах чадвартай байх.
  • Засварын супервайзоруудтай хамтран аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулж хэрэгжүүлэх

Харилцан холбоо

  • Ажлын шугамаар холбогдох бүх ажилтнуудтай үр өгөөжтэй, тогтвортой харилцаа санаачлан бий болгох, хадгалах
  • Гэрээт гүйцэтгэгч нар журам, дүрмүүдийг бүрэн биелүүлэн ажиллаж буй эсэхийг хянаж удирдах

Зардал

  • Зардлын хяналт сайжруулалт боловсруулах, хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Өргүүр, Уурхайн агаарын систем, Материал зөөвөрлөх системд ажиллаж байсан туршлагатай байх
  • SAP зэрэг компьютержсэн засвар үйлчилгээний удирдлагын систем (CMMS) дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Англи хэлний дунд түвшний аман болон бичгийн чадвартай байх
  • Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)