“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд
бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг
тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон
хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын
хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн
үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхай – Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаа (6) Өөрөө буулгагчийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэ
албан тушаалын зорилго нь үйл ажиллагааны нэгжийн хүрээнд тоног
төхөөрөмжийг компанийн бодлого, журмын дагуу ажиллуулж, хэвийн байдлыг
нь хангаж багийн зорилго ба зорилтот төлөвлөгөөг биелүүлэхэд оршино.
Ажлын чиг үүрэг
- Компанийн стандарт болон ажлын стандарт журмын дагуу бүх ажлаа гүйцэтгэх;
- Гүний уурхайн өөрөө буулгагч машиныг аюулгүй, үр ашигтайгаар ажиллуулах;
- Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахын сацуу үйлдвэрлэлийн зорилтот төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллуулах;
- Ачилтын, асгалтын байршил болон материалын төрлийн талаарх мэдээллийг оновчтой, цаг тухайд нь өгөх;
- Шаардлагын дагуу уурхайн үйл ажиллагааг дэмжих бусад ажлуудыг (тоос дарахаар ус шүрших гэх мэт) гүйцэтгэх;
- Гүний уурхайн орчинд аюулгүй, цэвэр ажлын талбай бүрдүүлэх;
- Ахлах ажилтан болон техникийн үйлчилгээний багуудын зааварчилгааг дагах;
- Бизнесийн зорилтот хүрэхийн тулд бие дааж, хараа хяналт багатайгаар ажиллах:
- Ажлын байрны аюулыг илрүүлж тохирох хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх эсвэл шаардлагатай бол дээш мэдэгдэх;
- Хамтран
ажиллагсад, ахлах ажилтан, хяналтын өрөө болон тухайн талбайн бусад
ажлын хэсгүүдтэй товч тодорхой, цаг алдалгүй харилцдаг байх; болон - Онцгой байдалд хариу үзүүлэх протоколуудыг мэддэг байх, тэдгээрийн шаардлагад нийцэн ажиллах.
Тавигдах шаардлага
- Бүрэн
дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн
сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих
хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх - Хамтран ажиллах, харилцааны ур чадвар сайтай байх
- Аюулгүй ажиллах журмыг мөрдөж, ажлыг аюулгүй гүйцэтгэх хичээл зүтгэлтэй байх
- Бага хараа хяналт дор ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх ур чадвар болон ажлын ёс зүйтэй байх
- Жолооны B ангиллын үнэмлэхтэй байх
- C болон/эсвэл M ангиллын үнэмлэхтэй бол давуу тал болно
- Гүний уурхайн орчинд өмнө нь ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Өөрөө буулгагчтай ижил төрлийн газар шорооны тоног төхөөрөмж ажиллуулж байсан бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг өмнө бүрдүүлж өгнө үү:
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)
Leave a Reply
You must be logged in to post a comment.