“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд
бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг
тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон
хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын
хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн
үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХКГүний уурхай –Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаа (6) Өрмийн туслах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү
ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг
биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах тоног төхөөрөмжийг
компанийн бодлого журмын дагуу ажиллуулж, арчилж хамгаалахад оршино.

Үүрэг даалгавар

  • Бүх ажлыг компанийн стандарт, аюулгүй ажлын журмын дагуу хийж гүйцэтгэх
  • Өрмийн
    машин, талбайд суурилуулах, өрмийн штанг болон хэрэглэгдэхүүнүүдийг
    ачих, буулгах гэх мэт үйлдвэрлэлийн өрөмдлөгийн ажилд аюулгүй, үр
    дүнтэйгээр туслах;
  • Өрөмдлөгийн шаардлагатай бусад ажлуудад
    (кабель боолт, боолт суулгах, мөргөцөгийн өрөмдлөг гэх мэт) аюулгүй, үр
    дүнтэйгээр туслах
  • Гүний уурхайн орчин дах ажлын байрыг цэвэр, эмх цэгцтэй байлгах;
  • Ахлах ажилтан, техникийн тусламжийн багуудаас өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх;
  • Бизнесийн зорилтод нийцэхүйцээр аль болох удирдлага, зааварчилгаа авалгүйгээр бие даан ажиллах;
  • Ажлын байран дах аюулыг тодорхойлж, зохих хяналтын арга хэмжээг авах, эсвэл шаардлагатай бол удирдлагадаа мэдээлэх;
  • Хамтран
    ажиллагсад, ахлах ажилтан, хяналтын өрөө, ажлын байран дах бусад ажлын
    хэсгүүдтэй ойлгомжтой, цаг хугацаа алдалгүй харилцах.
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх

Тавигдах шаардлага

  • Бүрэн
    дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн
    сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих
    хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Гүний уурхайнижил эсвэл төстэй өрөмдлөгийн туслахаар 1-ээс дээш жилийн ажилласан ажлын туршлагатай байх
  • Бусадтай харилцах харилцааны өндөр чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны талаарх үүрэг хариуцлагаа, тодорхойлон заагдсан аюулгүй ажлын дадлыг дагаж мөрддөг байх
  • Хараа хяналтгүйгээгээр ажлыг өндөр стандартад нийцүүлэн гүйцэтгэх ажлын ёс зүй, ур чадвартай байх
  • В ангиллын жолооны эрхтэй байх
  • C бa/эсвэл M ангиллын жолооны эрхтэй бол давуу тал болно
  • Гүний уурхайд ажилласан туршлагатай байх
  • Өмнө нь өрмийн туслахаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг ЭНД бүрдүүлж өгнө үү:

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (монгол хэлээр)
  • Товч намтар (монгол хэлээр)
  • Та англи товч намтар, өргөдлийн маягт хавсаргах хэсэг дээр Монгол товч намтар, өргөдлөө хавсаргана уу.