“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн-Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тэсэлгээний ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, уурхайн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах (Тэсэлгээний багийн) ажлыг компаний дүрэм, журмын дагуу аюулгүйгээр үр дүнтэй зохион байгуулахад оршино. |
Үүрэг даалгавар
- Өөрийн болон өөрт хамаарах баг хамт олныхоо ажлын цаг зохион байгуулалтыг хамгийн бүтээмж өндөр байхаар зохицуулалт хийнэ.
- Ажилтнуудын ээлжийн хуваарийг хүн хүчний дутагдал үүсэхээргүй зохицуулалт хийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар ажиллуулана
- Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ЭМААБО-ны хууль тогтоомжийн мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль дүрмүүдийн хүрээнд, Оюу Толгой төслийн талбайн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журам стандартуудыг дагаж мөрдлөг болгож ажиллах ба ажилтнуудынхаа энэ талын боловсролд байнгын сайжруулалт хөгжүүлэлт хийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
- Осол зөрчлийг тэглэж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгах аюулгүй ажиллагааны бодлого журам болон бусад хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэнэ.
- Уурхайн багынханд ХХХ-ийг зөв зохистой хэрэглэж арчилж тордох (ариг гамтай хэрэглэх) стандарт тогтооход үлгэр жишээ үзүүлэх.
- ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй гүйцэтгэн үлгэрлэх мөн гүйцэтгэл хэрэгжилтэд байнгын хяналттай байна.
- Амь нас хамгаалах 7 дүрмийг баримтлан ажиллаж ажилтнууддаа дадал болгоно.
- Осол зөрчил, бэртэл гэмтлийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон хамаарах албанд журмын дагуу мэдээлэлж (ЭМААБО-ны хэлтсийн туслалцаатай) судалгаа шинжилгээний ажилд оролцоно.
Тавигдах шаардлага
- Уул уурхайн ашиглалтын технологич инженерийн бакалавраас доошгүй зэрэгтэй байх,
- Тэсрэх бодистой харьцах хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх,
- Тэсэлгээчний нэгдсэн үнэмлэх, Мэргэшсэн жолоочийн В ангиллын үнэмлэхтэй байх,
- Цэнэглэгээ, тэсэлгээ хийхээс гадна нэвтрэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагатай байх холбогдох ажлын байранд 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэг, ур чадвартай бол давуу тал болно
- Өмнө нь баг удирдаж байсан туршлагатай байх
- Удирдлага доорх баг болон харилцан хамтран ажилладаг багуудыг бизнесийн зорилтод хүргэх талаар нь ажлын ёс зүй, санаачилгатай байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Аюултай ачаа тээвэрлэх эрхийн үнэмлэхтэй бол давуу тал болно
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)