“Оюу толгой”-н гидрогеологичдын баг уурхайн усны хэрэгцээг бүрэн хангахүйц нөөцтэй томоохон гүний усны гурван нөөцийг илрүүллээ. “Оюу толгой”-н уурхайгаас 35 км зайд орших Гүний хоолойн усны орд нь 70-400 метрийн гүнд 6.8 тэрбум шоо метр усны нөөцтэй юм. Энэ ус нь эрдэсжилт болон давсны агууламж өндөртэй, ундны усанд хэрэглэхэд тохиромжгүй, үйлдвэрийн зориулалтаар хэрэглэх боломжтой юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.