“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Тээвэрлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Түлшний ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Түлшний Агуулах#1, Түлшний агуулах #2 –н өдөр тутмын түлш хүлээн авалт болон сайт даяар түлш түгээх ажлыг хариуцна.Өдөр тутмын бүртгэлийн хуудсыг тоног төхөөрөмж бүрт хийсэн түлшээр хязгаарлахгүй бүртгэж хөтөлнө.Том оврын хөдөлгөөнт түлш түгээлтийн тэргийг давчуу зай болон уурхайн тоног төхөөрөмжийн хөдөлгөөн ихтэй нөхцөлд жолоодох ур чадвар шаарддаг өндөр хариуцлагатай ажил үүрэг юм.
Үүрэг даалгавар
Түлштэй холбоотой ажил үүргүүд:
- Хүлээн аван баримтжуулах (орлого, зарлага тус бүр дээр бичиг баримт, падаан хөтлөх)
- Түлшний хэмжээ шалгах
- Дотогш болон гадагш замчлах
- Сайтын дотор болон гадагш түгээлт хийх
- Түлшний нөөцийн хэмжээг тохирох түвшинд барих
- Түлшний сарын эцсийн тайлан, мэдээ гаргах
- Харилцагчийн/Хэрэглэгчийн үйлчилгээний шаардлагад хүрэх болон давуулан ажиллах.
Аюулгүй ажиллагаа
- Аюулгүй ажиллагааны стандартыг гүйцэтгэлийн хамгийн өндөр түвшинд баримтлан ажиллаж байгаагаа баталгаажуулах.
- ОТ ХХК-н аюулгүй ажиллагааны бодлого журмыг зөрчихгүй байх.
- Бүхий л ослыг нэн даруй мэдээлэх
Харилцагч/хэрэглэгчийн харилцаа холбоо
- Харилцагчдад өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх
- Ажил үүргийг хичээл зүтгэлтэйгээр үр дүнтэй бөгөөд үнэн зөв хийж гүйцэтгэх
- Харилцагчидтайгаа эерэг ажлын харилцаа холбоо тогтоож хөгжүүлэх
Тавигдах шаардлага
- Санхүү болон Гидрокарбон (тос), Химийн мэргэжлийн эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр эсвэл дипломын зэрэгтэй байх.
- Холбогдох салбарт 3-с дээш жил ажилласан байх Нэмэлтээр сэрээт өргөгч болон хөдөлгөөнт техник дээр суурилсан сагст өргүүрийг ажиллуулах туршлагатай байх
- В, С, D болон М ангилалын Монгол улсын жолооны үнэмлэх
- Сэрээт өргөгч болон Өргөдсөн ажлын тавцант төхөөрөмж ажиллуулах эрхийн үнэмлэх
- Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
- Англи хэлний мэдлэгтэй байх(аман болон бичгийн)
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2024 оны Есдүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)