Supply of Dust foam chemicals

by

in

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Тоос дарагч бодис ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь үндсэн бутлуур болон Баяжуулах үйлдвэрийн бусад хэсэгт хэрэглэгдэх тоос дарагч бодисыг нийлүүлнэ. Тоос дарагч бодис буюу хөөсийг үндсэн бутлуурын бункер болон хавтант тэжээгүүр, туузан дамжуургын шилжилтийн цэгүүд дээрх хүдэр бутлах ажиллагааны явцад үүссэн тоосыг бууруулах зорилгоор хэрэглэдэг.

Тоос дарагч бодисыг зориулалтын хөөсрүүлэгчид өндөр даралттай ус болон агаартай холин хэрэглэгдэх цэгт зориулалтын хоолойгоор эсвэл спиралэкс долгионтой резин хоолойгоор тарааж хэрэглэнэ. Уг бодис нь хөлддөг байж болохгүй. Мөн тоос дарагч бодис нь одоогийн технологийн процесст, тухайлбал хөвүүлэн баяжуулах ажиллагаанд сөрөг нөлөөгүй байх шаардлагатай.

Ханган нийлүүлэгч нь тоос дарагч бодисыг уурхайн талбарт хүргэж нийлүүлэхийн зэрэгцээ Компанид шаардлагад хангалттай хэмжээний барааны нөөц бүрдүүлж хадгалах боломжтой байна. Мөн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

Компани нь тухайн санал болгосон тоос дарагч бодисыг үйл ажиллагаандаа хэрэглэхэд тохиромжтой эсэх, үр дүнтэй эсэхийг шалгах туршилтууд хийж үзсэний үндсэн дээр худалдан авах шийдвэр гаргана.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

 

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

 

  • Ханган нийлүүлэгчийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага,
  • Нийлүүлэх бүтээгдэхүүний мэдээлэл, танилцуулга,
  • Химийн бодис худалдах, импортлох тусгай зөвшөөрөл (шаардлагатай бол),
  • Харилцагч байгууллагын тодорхойлолт.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 3-р сарын 27-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР