“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь холбогдох туршлага, чадамжтай компаниудыг Дизель цахилгаан станцын (ДЦС) шинэчлэлийн судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу Толгой компанийн ДЦС-уудыг шинэчлэх төсөлд шаардлагатай урьдчилсан шатны судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах, инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадвартай, туршлагатай компани байх бөгөөд ажлын цар хүрээ нь дараах үндсэн ажлуудаас бүрдэнэ.
- Урьдчилсан шатны судалгаа болон ТЭЗҮ-ийг боловсруулах,
- Инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, дүгнэлт гаргуулах, батлуулах,
- Барилга угсралтын шатанд зураг төслийн зохиогчийн хяналтын үйлчилгээ үзүүлэх.
Зөвлөх компани буюу гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
- Дизель цахилгаан станц болон түүнтэй адилтгах зураг төсөл болон инженерийн ажлын туршлагатай, шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.
- Ур чадвар бүхий төслийн менежер, зураг төслийн болон судалгааны инженерүүд, бусад шаардлагатай ажиллах хүчтэй байх.
- Ажил гүйцэтгэхэд шаардлагатай шаардлага хангасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, захиргааны нөөцтэй байх.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Өмнө нь хэрэгжүүлж байсан ижил төстэй ажлын жагсаалт, үнийн дүн болон хэрэгжүүлсэн хугацааны хамт.
- Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 03-р сарын 12-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР