Supply of consultancy service to study and develop non-mineral waste management strategy

by

in

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Эрдсийн бус хаягдлын менежментийн стратеги тодорхойлох зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээ:

Энэхүү судалгаагаар Оюу толгой компаний хог хаягдлын менежментийг сайжруулах урт, богино, дунд хугацааны стратегийг тодорхойлж компаний шинэчлэгдсэн стратеги болон Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна. Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

 

  • ОТ уурхайн хаягдлын менежментийн үе шат тус бүрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх;
  • Хаягдлын нэр төрөл тус бүрээр овор хэмжээг эх үүсвэр буюу ажлын байран дээр бууруулах боломжийг тодорхойлох;
  • Уурхайтай ойролцоох сумдын хаягдлын менежментийн суурь нөхцлийг тодорхойлох;
  • ХУТ-д хадгалагдаж буй аюултай болон энгийн ангиллын хаягдлын хадгалалтын нөхцөлд эрсдлийн үнэлгээ хийх;
  • Хаягдлын шинж чанар нь дахин боловсруулах боломжтой бөгөөд хэт ихээр хуримтлагдсан хаягдалд дүн шинжилгээ хийж хэрэгжүүлэх боломжит шийдэл санал болгох (дугуй, резин гэх мэт);
  • ОТ уурхайгаас гарч буй дахин боловсруулах хаягдлыг Ханбогд сумын төвд тээвэрлэн хүргэж орон нутгийн бизнес загварчлалаар ажиллах боломжийг тодорхойлж, тооцооллыг хийх;
  • Хаягдлыг шатааж устгах зуух ашиглах боломжийг нарийвчлан тодорхойлох;
  • Хог хаягдлын менежментийн сайжруулалтыг Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах (Ханбогд хурдасгуур сангийн төлөвлөгөө, бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө, Говийн Оюу хөгжлийн сан гэх мэт);
  • Оюу толгой компаний хог хаягдлын менежментийг сайжруулах урт, богино дунд хугацааны сайжруулалтын арга замыг компаний шинэчлэгдсэн стратеги болон Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан гаргах.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, баримт бичгийг хавсарган ирүүлнэ үү:

 

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

 

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, товч танилцуулга.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР