Supply of Central Heating Plant (CHP) Old Burner System and Pipe Replacement Study Service

by

in

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь холбогдох туршлага, чадамжтай компаниудыг Төв дулааны станцын (ТДС) түлш шатаах систем ба түлшний шугам хоолойг солих ажлын зураг төсөл боловсруулах үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Ажлын цар хүрээ:

Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн зорилго нь Төв дулааны станцын шингэн түлшний систем болон түлшний шугам хоолойг солиход шаардагдах урьдчилсан шатны судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг (түүний дотор инженерийн нарийвчилсан зураг төсөл, зураг төслийн зөвшөөрөл орно) боловсруулах явдал юм.

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

Инженерийн зураг төслийн ажил гүйцэтгэгч нь ТДС-ын шингэн түлшний системийн зураг төсөл, инженерчлэлийн ажлын туршлага сайтай байх, энэ ажлыг гүйцэтгэхэд шаардагдах инженерийн ажлын батламж, хүн хүч, мэдлэг туршлага, инженерийн зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй байх ёстой.

Ажил гүйцэтгэгч нь дараах зүйлстэй байх шаардлагатай. Үүнд:

  • Шингэн түлшний систем болон түүнтэй адилтгах ажлын зураг төсөл, инженерийн ажлын туршлагатай, шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.
  • Ур чадвар бүхий төслийн менежер, зураг төсөл, судалгааны инженерүүд болон бусад шаардлагатай ажиллах хүчтэй байх.
  • Тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, захиргааны боловсон хүчинтэй байх.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Ижил төстэй ажил хэрэгжүүлж байсан талаар Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2),
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 03-р сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернэт мэдээллийн сан, өөр бусад веб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР