Оюу Толгой ХХК нь уурхайн засварын цехэд хэрэглэж байсан дугуй задлагч төхөөрөмж, дугуйн обуд тохируулагч төхөөрөмж, хөнгөн тэрэгний тэнхлэг тохиргооны хуучин багажийг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлагаар худалдах бүтээгдэхүүний танилцуулга, анхны үнийг Татах гэсэн хэсэгт дарж үзнэ үү.
Дуудлагаар худалдах бүтээгдэхүүний танилцуулга, зураг | Бүтээгдэхүүний танилцуулга, техникийн үзүүлэлт, зургийг “Татах” хэсэгт дарж Хавсралт 1-ээс үзнэ үү. Дуудлага худалдааны анхны үнийг мөн уг хавсралтад оруулсан болно. |
Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг | Оюу Толгой уурхайн талбайд 2024 оны 8-р сарын 26-с 9-р сарын 9-ний өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Говь засварын дугуй шоп-д очиж үзэж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99067539, 99076215 утсаар ахлах ажилтантай холбогдож авна уу. |
Дуудлага худалдаанд оролцох:
Үнийн саналыг Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудсыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягт “Дугуй задлагч, дугуйн обуд тохируулагч, хөнгөн тэрэгний тэнхлэг тохиргооны хуучин багаж зарах дуудлага худалдаа” гэсэн гарчигтайгаар 2024 оны 09-р сарын 09-ний өдрийн 17:00 цагаас өмнө илгээнэ.
Дуудлага худалдааг дүгнэх:
- Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
- Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 17:00 цагаас хойш оролцогчдын саналыг нээж, хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
- Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.
Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох:
Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 2024 оны 09-р сарын 12-ны дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.
Анхаарах зүйлс:
- Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
- Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
- Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
- Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.
ОЮУ ТОЛГОЙ ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР