“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг ”Оюу толгойн нийт ажилтнуудад онцгой хөнгөлөлт урамшуулал бүхий бүтээгдэхүүн санал болгож, хөнгөлөлт урамшууллын Экспо арга хэмжээнд оролцох тухай” Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна (ОСИХ-ийн илгээх баримт бичгийн хяналтын хуудсыг Татах хэсэгт дарж авна уу).
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].
Ажлын хамрах хүрээ
Оюу толгой ХХК нь тус компанийн “Түншлэлийн өдөр”-ийг тохиолдуулан доорх салбарт үйл ажиллагаа эрхэлж хөнгөлөлттэй үнээр төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй байгууллагуудтай хамтран тус компанийн ажилтнуудад зориулсан онцгой хямдрал, хөнгөлөлт, урамшуулаллын нэгдсэн экспо арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түншлэлийн өдрөөр дамжуулж бид ажилчдынхаа сайн сайхан байдал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хэрэгцээт зах зээлийн мэдээллийг нэг цэгээс авахад дэмжлэг үзүүлэх, мөн гаднын байгууллагуудын манай ажилчдад чиглэсэн үнэ цэн бүхий нэмэлт хөнгөлөлт болон онцгой саналуудын мэдээллийг хүргэх нэгдсэн боломжоор хангахыг зорьж байгаа болно.
Экспод оролцох байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Оюу толгой ХХК-ийн нийт ажилтнуудад (үндсэн болон гэрээт бүхий л ажилчид) шууд хүрч танилцуулах, мөн зорилтот бүлгийн худалдан авагч, хэрэглэгчдэд таниулан, бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, гэрээ байгуулах боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна.
Энэхүү экспод дараах дөрвөн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг, тухайн чиглэлээр төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хямдрал, урамшуулал, хөнгөлөлттэй үнээр санал болгож буй байгууллагууд хамрагдана. Үүнд:
- Орон сууц;
- Зуслангийн байшин, хотхон;
- Автомашин;
- Аялал жуулчлал.
Экспод оролцогч байгууллагыг дараах шалгууруудад үндэслэн сонгон шалгаруулна.
- Зөвхөн Оюу толгойн ажилчдад зориулсан онцгой нөхцөлт хямдрал, хөнгөлөлт, урамшууллыг олгох саналтай байх;
- Санал болгох хямдрал, хөнгөлөлт, урамшуулал нь тухайн байгууллагын зах зээлд санал болгож буй урамшуулал, хөнгөлөлт бус энэхүү экспо арга хэмжээнд зориулан гаргасан тусгай нөхцөлтэй байх;
- Бүхий л урамшуулал хөнгөлөлтөд Оюу толгойн үндсэн болон гэрээт нийт ажилчид ижил тэгш хамрагдах боломжтой байх;
- Өндөр чанарыг эрхэмлэн, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид тэргүүн ач холбогдол өгч ажилладаг, найдвартай үйл ажиллагаа эрхэлдэг, бизнесийн ёс зүйтэй байх байгууллага байх;
- Төрөлжсөн төрлөөр олон сонголттой урамшуулал, хөнгөлөлтийг санал болговол давуу тал болно;
- Санал болгож буй бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд газарзүйн байршлын хувьд тусгайлсан шаардлага байхгүй боловч Оюу толгойн уурхайн үйл ажиллагаа явуулж буй байршилд болон оршин суух төвлөрөл их хот, бүсийн байршил давуу тал болно;
- Хөнгөлөлт урамшуулал нь Оюу толгой компанийн нийт ажилтанд зөвхөн нэг удаагийн бус, тодорхой хугацааны турш хүчин төгөлдөр үйлчлэх боломжтой байх.
Энэхүү экспод оролцож бүтээгдэхүүн үйлчилгээ, хөнгөлөлт, урамшууллыг танилцуулах, санал болгох, борлуулах сонирхолтой байгууллагууд хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*.
Ажлын цар хүрээнд зайлшгүй шаардлагатай бичиг баримтууд:
- Байгууллага үйл ажиллагааны цар хүрээний тухай ерөнхий танилцуулга*
- Оюу толгойн ажилчдад олгох онцгой урамшуулал, хөнгөлөлтийн дэлгэрэнгүй санал. Дараах зүйлсийг багтаах*
- Хөнгөлөлт урамшуулал хамрах бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулга;
- Хөнгөлөлт урамшуулал нь бодитоор хэмжигдэхүйц хувь, хэмжээ, тоон дүнгээр тодорхой илэрхийлэгдсэн байх (энгийн зах зээлийн дүн болон хөнгөлөлтийн мэдээлэл зайлшгүй хамт харьцуулагдсан байх);
- Хөнгөлөлт урамшуулал идэвхтэй олгогдох хүчинтэй хугацааны нөхцөл, мөн онцгой саналд хамрагдахаар бүртгүүлэх, хүсэлт гаргах эцсийн хугацаа байх тохиолдолд зайлшгүй саналд тусгасан байх.
- Хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх бүтээгдэхүүн болон үйлчилгээнд хамаарал бүхий дистрибютор, дилерийн албан ёсны гэрчилгээний хуулбар эсвэл тусгай зөвшөөрлийн хуулбар*
- Тухайн байгууллагын санал болгож буй хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд банктай хамтарсан зээлийн болон хөнгөлөлт урамшууллын боломж бүрдүүлсэн тохиолдолд энэ тухай нэмэлт мэдээлэл.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Хөнгөлөлт урамшууллын экспод оролцох хүсэлт болон холбогдох материалыг Англи эсхүл Монгол хэл дээр бэлтгэн OTDiscount@ot.mn мэйл хаягаар 2024 оны 04-р сарын 26-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлсний дараа шаардлагыг бүрэн хангасан байгууллагуудад хөнгөлөлт урамшууллын экспод оролцох тухай нэмэлт мэдээллийг олгоно. Экспод оролцож буй хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч гэрээ байгуулах эсэх нь түүд оролцож буй ажилтнуудын хувийн чөлөөт сонголтын асуудал бөгөөд компанийн зүгээс тус боломжийг бүрдүүлж байгаа нь хөнгөлөлтөд зайлшгүй хамруулах баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ДОТООД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ БАГ