“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) хавсралтад үзүүлсэн Зөөврийн бутлуур зарахад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Дуудлага худалдааны үйл ажиллагааны эхний шат бөгөөд боломжит худалдан авагч компаниуд зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Ажлын цар хүрээний тухай:

  • Оюу Толгойн төслийн талбар дээр ашиглагдаж байсан зөөврийн бутлуурыг зах зээлд зарж борлуулах.
  • Уг тоног төхөөрөмжийн зураг болон бусад мэдээллийг хавсралтаас татаж авна уу.

Тухайн бутлуурыг худалдан авах сонирхолтой компани болон хувь хүмүүс дараах бичиг баримтуудыг хавсарган доорх цахилгаан шуудангаар ирүүлнэ үү.

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (компани)/ иргэний үнэмлэхийн хуулбар (хувь хүн)
  • Компанийн ерөнхий танилцуулга
  • Албан бичиг

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1233285099 Зөөврийн бутлуур” бүхий гарчигтайгаар 2018 оны 02-р сарын 07-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР