Sale Auction- Spare parts for Hyundai Aerocity bus

by

in

Оюу Толгой ХХК нь Хьюндай автобусны 80 нэр төрлийн 528 ширхэг сэлбэгийг багцлан үнийн санал авч дуудлагаар худалдана.

Дуудлагаар худалдах бүтээгдэхүүний танилцуулга, зураг

Оюу Толгой ХХК эдгээр сэлбэгийг Hyundai Aerocity маркийн автобусанд ашиглахаар худалдан авсан бөгөөд ашиглаагүй, цаашид ашиглахгүй сэлбэгүүд болно. Дуудлагаар худалдах сэлбэгийн жагсаалт, зурагтай Татах холбоост харуулсан Хавсралт 1-ээс үзэж танилцаж болно. Энд сэлбэгийн нэр төрөл, тоо ширхэгийг заасан байгаа. Эдгээр сэлбэг нь агуулахад удаан хугацаанд хадгалагдсан бөгөөд хадгалалтын горим нь сэлбэгийн чанар, насжилтанд нөлөөлсөн эсэхэд тус компани хариуцлага хүлээхгүй болно.

Жагсаалтад дурдсан бүх сэлбэгийг багцаар нь худалдах бөгөөд дуудлага худалдааны доод үнэ 19’500’000 төгрөг байна.

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг

Тухайн сэлбэгийг 2024 оны 01-р сарын 5, 8, 10, 12, 15-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд доорх хаягаар очиж үзнэ үү.

Очиж үзэх газрын дэлгэрэнгүй хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Этүгэн дээд сургуулийн 1-р байрны гараж (байршлын зургийг хавсаргав).

Google maps: 47°55’15″N 106°55’45.43″E

Холбоо барих утас: Сэлбэг борлуулж буй хэлтсийн Ахлах ажилтан 9909-2385

Худалдан авахдаа Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрийн 8-р хорооны нутаг дэвсгэрт орших “Этүгэн дээд сургуулийн 1-р байрны доор байрлах гаражаас өөрийн ачих техниктэй очиж ачуулж авах боломжтой. Худалдан авагч гаражын талбайгаас сэлбэг хэрэгслийг ачиж гарснаас хойш үүсч болзошгүй саатал, эвдрэл гэмтэл болон бусад асуудлыг Оюу Толгой ХХК хариуцахгүй болно.

Дуудлага худалдаанд оролцох:

Үнийн санал илгээхдээ Хавсралт 2-т заасан “Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас”-ыг компьютер дээр бөглөн цахим шуудангаар ирүүлэх бөгөөд RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягаар “AUC2024010401 Автобусны сэлбэг зарах дуудлага худалдааны зар” гэсэн гарчигтайгаар 2024 оны 1 дүгээр сарын 17-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

Дуудлага худалдаа:

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 2024 оны 01 сарын 17-ний өдрийн 17.00 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох:

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын Гурав (3) хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэхүү зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож худалдан авах эрхийг дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид шилжүүлнэ.

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.

 

ОЮУ ТОЛГОЙ ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР