Supply of Tailings Thickener Flocculants

by

in

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Хаягдлын өтгөрүүлэгчийн флокулянт урвалж ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээ:

Энэхүү төсөл нь Баяжуулах үйлдвэрийн хаягдлын өтгөрүүлэгч хэсэгт хэрэглэгдэх флокулянт урвалжийг худалдан авах зорилготой. Сонирхсон ханган нийлүүлэгч нь дараах шаардлага хангасан хаягдлын өтгөрүүлэгчийн флокулянт урвалжийг (medium molecular weight anionic polyacrylamide) нийлүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Санал болгож буй хаягдлын өтгөрүүлэгчийн флокулянт урвалж нь хаягдал өтгөрүүлэгчийн өтгөрсөн бүтээгдэхүүн дэх номинал хатуугийн агуулга нь 64% болон түүнээс өндөр байх шаардлагыг хангасан байх.
  • Санал болгож буй хаягдалын өтгөрүүлэгчийн флокулянт урвалжийн урсах чанар/ зуурамтгай чанарын хэмжилт хийж коеффициентийн мэдээлэл илгээсэн байх.
  • Флокулянт урвалж нь баяжуулах үйлдвэрийн технологийн процесст сөрөг нөлөөгүй байх.
  • Флокулянт урвалжийн хадгалах савны аюулгүй байдлын зохих мэдээлэл, бараа материалын аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудас болон чанарын гэрчилгээг хавсаргаж ирүүлсэн байх шаардлагатай.

Ханган нийлүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

  • Химийн бодис, урвалж нийлүүлж байсан туршлагатай байх,
  • Флокулянт урвалжийг нийлүүлж уурхайн талбарт хүргэх, Компанид шаардагдах хангалттай тоо хэмжээгээр нөөц бүрдүүлэх боломжтой байх,
  • Нийлүүлэлттэй холбоотой техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх чадвартай байна.

Компани нь флокулянт урвалжийг худалдан авахаасаа өмнө үйлдвэрийн үйл ажиллагаанд тохиромжтой, үр дүнтэй эсэхийг шалгах зорилготой лабораторийн сорилт, үйлдвэрлэлийн туршилтууд хийж үзнэ.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай танилцуулга (дараахь мэдээллийг оруулсан байх):
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

 

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

 

  • Нийлүүлэх урвалж бүтээгдэхүүний танилцуулга,
  • Ханган нийлүүлэгчийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага,
  • Химийн бодис импортлох, худалдан борлуулахад шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар,
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 04-р сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР