“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Санхүү, бизнес – Эрсдэл, баталгаажуулалтын хэлтэст нэг (1) Эрсдэл, баталгаажуулалтын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь “Оюу толгой” ХХК-ийн хэмжээнд эрсдэлийн удирдлага, баталгаажуулалтын зориулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Эрсдэл, баталгаажуулалтын хэлтсийн менежерийг дэмжихэд оршино.
Үүрэг даалгавар
- Эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэр дундаа ноцтой эрсдэлийн хяналтын удирдлагын хөтөлбөр, тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан чиглүүлэх.
- ОТ-н бизнесийн эрсдэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах ажлыг зохицуулах, үр дүнг мэдээлэхэд дэмжлэг үзүүлэх.
- Бизнесийн эрсдэлийн удирдлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх систем, үйл явцыг тасралтгүй сайжруулах.
- Эрсдэлийн үнэлгээг хөнгөвчлөх, үнэлгээний арга зүйг идэвхтэй ашиглаж, эрсдэл болон хяналтын арга хэмжээний талаар зөвлөгөө өгөх замаар тодорхойлсон эрсдэлийг үр дүнтэй удирдах.
- Дотоод баталгаажуулалт болон засаглалын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах.
- Шаардлагатай үед дотоод аудит болон баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцож, зохион байгуулах.
- Үйл ажиллагааны хяналт, хэмжүүр боловсруулах, тэдгээрийг тогтмол тайлагнах ажлыг хариуцах.
- Холбогдох төвийн баг хамт олонтой (РT Эрсдэл, РT Группийн дотоод аудит, РТ SOX хөтөлбөр) харилцан уялдаа холбоотой байж, тэдний ОТ-д үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх.
- OT-н хэмжээнд ашиглагддаг эрсдэл болон аудит/үйл ажиллагааны удирдлагын гол системүүдийг зохицуулж, шаардлагатай үед хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх.
- Үйл явц, холбогдох хяналтын талаар зөвлөлдөх, аудитын цаг хугацаа, төсвийн талаар SOX аудиторуудтай хамтран ажиллах, үйл явцыг хариуцагчидтай холбогдох баримт бичгийг боловсруулах, баталгаажуулалтын үр дүнг үнэлэх, тайлагнах замаар Sarbanes Oxley (SOX) хөтөлбөрийг зохицуулах.
Тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, санхүү эсвэл эрсдэлийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх. Аудит, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ахисан түвшний мэргэжлийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага, баталгаажуулалтын чиглэлээр 5 жил (хамгийн багадаа) ажилласан туршлагатай байх.
- Эрсдэлийн удирдлагын зарчим, тогтолцооны талаар бүрэн ойлгодог байх.
- Өөр хоорондоо холбоотой нарийн төвөгтэй үйл ажиллагаа, боловсруулах систем, хяналтын систем, төслүүдийг ойлгох, тайлбарлах, дүн шинжилгээ хийх чадвартай байх.
- Уурхайн үйл ажиллагааг гүнзгий ойлгох эрмэлзэлтэй, практик туршлагатай байх.
- Багаар болон бие даан, бага зааварчилгаатай ажиллах чадвартай байх.
- Оролцогч талуудтай сайн харилцах чадвартай, байгууллагын бүх түвшинд үр дүнд нөлөөлөх чадвартай байх.
- Суурь шалтгааныг тодорхойлох болон залруулах арга хэмжээний судалгаа хийж байсан туршлагатай байх.
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх.
- Хэрэглээний программ хангамжийн багц болон өгөгдлийн дүн шинжилгээний хэрэгслүүдийг ашиглах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)