Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дадлагын оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Нэгжийн ажлын шаардлагаас хамаарч бичгийн орчуулга хийх
- Арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх
- Хамтрагч талууд болон олон нийттэй харилцах ажилд дэмжлэг үзүүлэх
- Олон нийтийн болон дотоод сүлжээнд нийтлэх контент бүтээх ажилд оролцож, сайжруулах санал зөвлөмжөө хуваалцах
- Нэгжийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сайжруулах чиглэлээр санаачилга гарган ажиллах
- Монгол хэл дээр албан бичиг болон контент бэлтгэх ажлын хүрээнд нэгжийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх
- Олон нийтэд мэдээлэл хүргэх Явуулын мэдээллийн төв төсөлд дэмжлэг үзүүлэн ажиллах
Тавигдах шаардлага
- Гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3-аас дээш курсийн оюутан байх,Бакалавр зэрэг эзэмшиж төгссөнөөс хойш 6 сар өнгөрөөгүй байх
- Олон улсын харилцаа, Сэтгүүл зүй, Бизнесийн удирдлага, Маркетинг, Гадаад хэлний орчуулга, Олон нийтийн харилцаа, Мультимедиа, Эрх зүй мэргэжлийн аль нэг чиглэлээр суралцдаг байх
- Цагийг үр ашигтайгаар зохицуулах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар сайн байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)