“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэлийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалтан нь Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн үйл ажиллагаанд нийцсэн удирдлагын тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана. Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган, үр дүнтэйгээр төлөвлөлтийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн Олборлолтын мэргэжилтэн нь Гүний уурхайн Олборлолтын ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • Гүний уурхайн олборлолтын багийн ослын судалгааны ажлыг удирдах/оролцох түүгээр зогсохгүй авсан сургамжуудыг Гүйцэтгэгчдийн ажилтнууд болон Оюу Толгой ХХК-ийн операторуудад мэдээлэх/таниулах
  • Гүний уурхайн олборлолтын багийн долоо хоног бүрийн ослын болон авах арга хэмжээний уулзалтуудыг удирдан зохион байгуулах
  • ААДШ, АСЖ болон Эрсдлийн үнэлгээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Хомсдолд орж буй бараа материалын захиалгуудыг Худалдан авалтын багтай хамтран хянах, хурдасгах
  • ЭМААБООН сэрэмжлүүлэг болон бусад уурхайн талбараас авах сургамжуудыг таниулах, дамжуулах
  • Шинэчилсэн АСЖ-г Гүйцэтгэгчдийн ажилтнууд болон Оюу Толгой ХХК-ийн операторуудад мэдээлэх/таниулах
  • АСЖ-д тогтмол аудит хийн учир дутагдалтай талуудыг илрүүлэх
  • Шинэ тоног төхөөрөмж болон үйл явцыг ажлын талбар дээр турших ажиллагааг ААДШ ашиглан явуулах үүнээс улбаалах сургамж/боломжуудыг баримтжуулах
  • Гүний уурхайн олборлолтын багийн шинэ тоног төхөөрөмжийн оператор сургагдаж бэлтгэгдэх ажилд Гүйцэтгэгчид дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Өдөр/долоо хоног/ сарын гүйцэтгэлийн уулзалтуудад оролцон Гүний уурхайн олборлолтын багт учирсан хоцрогдол/асуудлуудын үйлчлэлийг мэдээлэх, хэрэв шаардлагатай бол бусад багийн дэмжлэгийг хүсэх болон сайжруулалтын санал санаачлага дэвшүүлэх
  • Гүний уурхайн олборлолтын ахлах мэргэжилтэнд шинэ ажилтан элсүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Ээлж солилцох үеэр чухал мэдээллүүдийг Гүйцэтгэгчдийн Ахлах ажилтнууд болон Оюу Толгой ХХК-ийн Ахлах ажилтнуудад дамжуулахад дэмжлэг үзүүлэх

 Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Power BI, Tableau зэрэг BI хэрэгслүүд болон Power Automation хэрэгслүүд дээр ахисан түвшний ур чадвартай; Microsoft-ийн гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Холбогдох чиглэлээр дор хаяж 5 жилийн ажлын туршлагатай, эсвэл үүнтэй дүйцэхүйц практик туршлагатай
  • Харилцааны чадвар, асуудал шийдвэрлэх болон шүүмжлэлт сэтгэлгээ сайтай
  • Англи болон Монгол хэлээр бичих, ярих өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт