“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Хүний нөөцийн дэмжлэг, үйлчилгээ хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Дадлагажигч оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Ажлын байрны тодорхойлолтыг цахимжуулах төсөлд оролцох
- Хүний нөөцийн холбогдолтой бичиг баримт, архивын бусад төслүүдэд оролцох
- Захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийг бэлдэхтэй холбоотой ажлуудад дэмжлэг үзүүлэх
- Архив, бичиг баримтын бүрдэлд дэмжлэг үзүүлэх
- Хүний нөөцийн стандарт бичиг баримтуудад ажилтны болон удирдах ажилтны зөвшөөрөл, гарын үсгийг авах
- Хүний нөөцийн үйлчилгээг сайжруулах санал санаачлагыг дэмжин ажиллаж хувь нэмрээ оруулах
- Оюу толгойн мэдээллийн удирдлагыг Рио Тинтогийн олон улсын стандартад нийцүүлэн ажиллах
- Хэрэв тухайн мэдээлэл нь өгөгдөл мэдээллийн системээр дамжуулан удирдах боломжгүй бол дотоодын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн гар аргаар хөтлөн бүртгэж, тогтмол хяналт хийн ажиллах
- Мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан суралцаж байх
- Хүний нөөц, Мэдээлэл технологи, Өгөгдөл мэдээллийн менежмент эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)