“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Сэлбэгийн Зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Хариуцсан ажлынхаа хүрээнд явагдаж буй бүх ажил нь одоо мөрдөж буй аюулгүй байдлын хууль тогтоомжид нийцэж, ЭМААБО -н холбогдох стандартад бүрэн нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын зэрэгцээ аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд туслах
- Хувийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хамт олон, багийн гишүүд, бизнесийн түншүүддээ үлгэр дуурайлал үзүүлэн, ЭМААБО -н холбогдох бодлого, зорилтуудын дагуу үйл ажиллагаа явуулж, эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангах
- Төслийн бүтээн байгуулалтын үе шат болон олборлолтын явцад аюулгүй байдлын стандарт, үйл явц, журмыг мөрдөж, дагаж мөрдөхийг баталгаажуулах.
- Багийн гишүүдийн аюулгүй байдалд санаа тавих , эрсдлийг олж илрүүлэх, бууруулах, эрсдлийг удирдан зохицуулах.
- Төлөвлөлтийн баг болон еренхий бизнесийн хүрээнд НЭУ-г дэмжин ажиллана.
- Долоо хоног тутмын төлөвлөгөөт засварын сэлбэг материалыг бэлдэж, дутуу байгаа сэлбэг байгаа эсэхийг шалгаж төлөвлөгч нарт мэдэгдэх
- Хүлээн авсан бараа материалынхаа бүрэн бүтэн байдал, зохистой хадгалалтыг хариуцах
- Засварт явуулах дугуйг хариуцан ажиллаж, “Дугуй Засварын зохицуулалт”- г мөрдөх
- Дахин засварлагдах эд анги засварлах журмыг мөрдөн ажиллаж, үйл ажиллагааг сайжруулах
- Тосны дээж, дахин засварлагдах эд анги, сэлбэг буцаах болон их засварын ажлын бараа материал зөөвөрлөх, гэнэтийн болон яаралтай эд ангийг ажлын багт хүргэх
- Үлдэгдэл сэлбэг бараа хуримтлагдхаас сэргийлж,тасралтгүй сайжруулах
- Худалдан авалтын захиалгын явцыг хянаж, хурдасгах.
- Засвар үйлчилгээний удирдлагын системийн дагуу (SAP)-ийн эд ангийг түүхийг ашиглан чухал эд ангийг хянах
- Засварын агуулах болон задгай талбайн эмх цэгц, 5S стандартыг мөрдөх.
- Хаягдал менежментийн журмыг мөрдөж, хаягдал тос, сав баглаа боодол, ашигласан эд анги, дугуйг зохих ёсоор устгах.
- Засварын төлөвлөгч, Их засварын төлөвлөгч болон хуваарь гаргагчидтай хамтран нэгээс дөрвөн долоо хоногийн засварын ажлын сэлбэг материал бэлдэх
- Худалдан авалт, засвар үйлчилгээний хэлтсийн үйл явц, шинэчлэлтийг ойлгох
- Засвар үйлчилгээний ажилд шаардлагатай материалуудыг хянаж, эд ангиуд зөв, хэрэглэхэд бэлэн эсэхийг шалгах.
- Гүйцэтгэлийг ажиглаж, төлөвлөгөөний чанарын талаар мэргэжилтнүүд болон ахлах ажилтнуудтай тогтмол талбайн аудит хийх.
- Байгууллагын шаардлагатай бусад ажлуудад дэмжлэг үзүүлэх.
Тавигдах шаардлага
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Компьютержсэн засвар үйлчилгээний менежментийн систем (CMMS), тухайлбал SAP ын туршлагатай байх
- Монгол улсын жолооны B C M ангилалтай байх
- Англи хэлний анхан шатны мэдлэг
- Багаар ажиллах өндөр чарвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт