“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын газарт хоёр (2) Хүний нөөц бүрдүүлэлтийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байрны байршил:

  • Улаанбаатар хот (6 сарын хугацаатай)
  • Даланзадгад хот, Өмнөговь аймаг (1 жилийн хугацаатай)

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар 

  • “Оюу толгой” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны ёс зүйн дүрэм болох “Бидний ажлын арга барил” болон компанийн бусад бодлого, журмыг нягт мөрдөж ажиллах;
  • Ажлын байрны бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын бүх шатны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх (ажлын зар гаргах, анкетын шигшилт хийх, ярилцлага/ур чадварын шалгалт авах, ажилд орохын өмнөх үзлэг, шалгалт явуулах, ажлын санал бэлдэх гэх мэт);
  • Ажлын байр бүрийн бүрдүүлэлтийн төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх, сонгон шалгаруулалтын тохирох аргачлалыг ашиглах талаар ажилтан авч буй хэлтсийн удирдлагад зөвлөх;
  • Ажиллах хүчний олон талт байдлыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах
  • Ажлын байрны бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үе шатыг баримтжуулах болон архивын шаардлагын дагуу хадгалах;
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн системийг ашиглан бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явуулах, систем дэх мэдээллийг тогтмол шинэчилж тайлан гаргах;
  • Бүрдүүлэлтийн явцад боломжит хэрэгслийг ашиглан ажлын байранд өрсөлдөгчтэй тогтмол холбоотой байх;
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөц бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх.
  • Мэдээллийн нууцыг үл задруулах ёс зүйн хэм хэмжээг баримтлах.
  • Хүний нөөцийн чиг үүргийн бусад багуудад дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллана

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, бизнесийн менежмент, сэтгэл судлал болон бусад холбогдох чиглэлээр дээд боловсролтой буюу дүйцэхүйц мэдлэг туршлагатай байх
  • Хүний нөөц, бүрдүүлэлтийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно
  • Power BI, Excel, Программ дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Өмнө нь нууцлал бүхий мэдээлэлтэй ажиллаж байсан, мэргэжлийн ёс зүй өндөртэй
  • Бүх түвшинд үр дүнтэй ажлын сайн харилцаа тогтоох харилцааны ур чадвартай байх
  • Монгол, англи хэлээр амаар болон бичгээр харилцах ур чадвартай байх
  • Майкрософт оффисын хэрэглээний програм дээр ажилладаг, ялангуяа Эксел програмыг сайн эзэмшсэн бол давуу талтай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)