“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механик болон Шугам хоолойн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байр нь эдүгээ явагдаж буй гүний уурхайн үйлдвэрлэл болон хүдэр олборлолтод зориулсан Уурхайн ашиглалтын хугацааны Барилгын ажлын цар хүрээнд ОТТ-ний Барилгын багт үзүүлэх инженерийн ажил үйлчилгээний нэг хэсэг юм.
Үүрэг даалгавар
- Ахлах ажилтнаас өгсөн чиглэлийн дагуу ГУ ОТТ-ний Барилгын ажил үйлчилгээ болон бусад олборлолтын ажлын цар хүрээнд инженерийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээнэ.
- Барилгын ажилд зориулж гаргасан (IFC) зураг төслийг хянаж, инженерийн дизайн гаргах, ОТ-н стандарт, төслийн техникийн тодорхойлолтын дагуу сайжруулалт санаачлах.
- Барилгын ажлын явцыг тогтвортой байлгах, төлөвлөгөөт ажлын хоцрогдлыг арилгахын тулд техникийн асуултууд болон асуудлуудад инженерийн шийдэл гаргаж өгөх.
- Өөрчлөлтийн менежментийн системийг хэгэржүүлж, инженерийн зураг төслийн өөрчлөлтийг хянаж, шинэчлэн засварлах хариуцлага хүлээнэ.
- Материалын түүвэр гаргах, худалдан авалтын явцыг амжилттай хэрэгжүүлэхэд зориулан барилгын материалын техникийн шаардлагуудыг судалж, хянаж, тодорхойлж өгөх.
- Инженерийн баримт бичгүүдийг ОТ-н баримт бичгийн хяналтын процессын дагуу бүрдүүлж, хүлээлгэж өгөхийн тулд баримт бичгийн хяналтын багтай нягт хамран ажиллах.
- Ажлын талбарууд дахь гэрээт гүйцэтгэгч болон оролцогч талуудтай үр нөлөөтэй ажлын харилцаатай байх. Өөрөө санаачлан, нэгбүрчлэн заалгалгүйгээр ажлын ахицыг урагшлуулахад анхаарах. “Төслийн ач холбогдлоор” нь ажлуудыг эрэмбэлэх.
- Инженерингийн ажлын явц, үр дүнг удирдлагад цаг тухайд нь мэдээлэх болон тайлагнах..
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш Механик инженерийн боловсролыг коллеж, их, дээд сургууль төгссөн зэрэг болон диплом эзэмшсэн
- Механик Инженерийн бакалаврийн зэрэг
- Механик, шугам хоолойн чиглэлээр 3-с доошгүй жил талбайн ба зураг төслийн инженерээр ажилласан, эсвэл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Төслийн удирдлагын чиглэлээр ажиллаж бичиг баримт, тайлан боловсруулах
- Удирдлага болон багуудын хооронд өндөр төвшний уялдаа холбоо ханган ажиллаж байсан бол давуу.
- Инженерийн зураг төслийг AutoCad, Solidwork программ хангамж дээр гүйцэтгэж байсан бол давуу
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
Товч намтар (англи, монгол хэлээр