“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Оюу Толгойн гүний уурхайн төсөл – Далд уурхайн барилга хэлтэст, Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Цахилгааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 12 сарын хугацаатай түр ажлын байр.
Энэхүү ажлын байрны зорилго нь ОТГУ багцын зорилтот төлөвлөгөө, гүйцэтгэлийн үндсэн үе шатууд, багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн инженерчлэлийн үйлчилгээг үзүүлэн, цахилгааны ажлуудад дэмжлэг үзүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Өдөр тутамдаа гүйцэтгэх ажилбарууд нь сайтар төлөвлөгдсөн, мэргэжлийн дадал туршлага, нэгжийн үйл ажиллагаа болон арга аргачлал, ажлын арга барил, Рио Тинто группийн бусад хөтөлбөрүүдэд туршлагажих зорилго агуулсан байна.
- Өгөгдөл цуглуулж, тэдгээрт анхан шатны шинжилгээ хийнэ.
- Баримтжуулах, хянах, тест хийх ажлууд дээр төвлөрөн ажиллана.
- Бэлэн, ойлгомжтой, шууд эх үүсвэрээс авсан ашиглах материалуудыг ашиглан асуудлын шууд шийдлийг гаргах.
- Өгөгдлийг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгч, зураг төсөл боловсруулалттай холбоотой ажлуудын төлөвлөгөөг боловсруулах.
- Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг шалгах, бууруулах.
- Хариуцсан ажил үүргээ аюулгүй ажиллагааны дүрэм, журамд нийцүүлэн, холбогдох ЭМААБО стандартад бүрэн нийцсэн эсэхийг нягтлахын зэрэгцээ аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд туслах.
- Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлж, дагаж мөрдөж байгаад хяналт тавих.
- Багийн бүх гишүүдийн аюулгүй байдлыг хангах, бүх эрсдэлийг тодорхойлж, бууруулж, хяналтдаа авах.
- ЭМААБО болон манлайллын ур чадвараар үлгэр жишээ үзүүлэн манлайлах
- Төслийн гүйцэтгэл нь техникийн нөхцөл, стандартуудад нийцсэн байх
- ЧБЧХ, барилга ашиглалтад оруулах, зөвшөөрлийн багуудад шаардлагатай үед дэмжлэг үзүүлэн ажиллана.
- Багц ажлын явцад цаг хугацаанд нь гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавин аливаа асуудал эсвэл хэргийг онцлон анхааруулах.
Тавигдах шаардлага
- Цахилгааны инженер, уул уурхайн цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Цахилгааны ажил, Цахилгаан эд зүйлстэй харьцах зөвшөөрөл байх;
- Төслийн удирдлагын анхан шатны мэдлэгтэй байх
- Үндэс шалтгааны шинжилгээ, зөрчил, доголдлыг арилгах сургалтад суусан бол давуу тал;
- Хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх.
- Цахилгааны угсралт суурилуулалтын ажил, ЧБЧХ, сорил туршилт, барилга ашиглалтад оруулах талаар туршлагатай бол давуу тал болно
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)