“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХКийн Гүний Уурхайн – Техник Үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Өрөмдлөг, тэсэлгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өрөмдлөг, тэсэлгээний инженерчлэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Үйлдвэрлэлийн багийн өрөмдлөгийн зураг төсөл, паспорт боловсруулах.
  • Үйлдвэрлэлийн багийн тэсэлгээний зураг төсөл, паспорт боловсруулах.
  • Өрөм, тэсэлгээний паспорт нь аюулгүй, үр ашигтай, салбарын шилдэг туршлага, компанийн стандарт, журамтай нийцэж байгаа эсэхийг шалгаж тэсэлгээний өмнөх аналитик үнэлгээг хийх.
  • Үйлдвэрлэлийн өрөмдлөг, тэсэлгээний ажил болон холбогдох бэлтгэл малталтын ажилд инженер техникийн дэмжлэг үзүүлж үйлдвэрлэлийн багтай нягт хамтран ажиллах.
  • Үйлдвэрлэл, бэлтгэл малталтын өрөмдлөг, тэсэлгээний төлөвлөлтийн систем, процесст техникийн дэмжлэг үзүүлэх.
  • Өрөмдлөг, тэсэлгээний систем, үйл явцыг тасралтгүй сайжруулах зорилгоор тэсэлгээний дараа цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх.
  • Өрөмдлөг, тэсэлгээний ахлах инженер өрөмдлөг тэсэлгээний үйл ажиллагаатай холбоотой C8 болон бусад холбогдох компанийн стандарт, журамд нийцүүлэн ажиллахад нь оролцон туслах.
  • Тэсрэх материалын эргэлт болон тэсэлгээний тоног төхөөрөмж, тэсэлгээний үйл ажиллагаа, бусад дэд бүтцэд тогтмол аудит хийж, салбарын шилдэг туршлага, Монгол улсын дүрэм журам, Ноцтой Эрсдэлийн Удирдлага, компанийн холбогдох стандарт, журамтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулж байх.
  • Өрөмдлөг тэсэлгээний чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд уурхайн гүнд орж өрөм, тэсэлгээний ажилд ажлын байрны хяналт шалгалт хийх.
  • Чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд тэсэлгээний мониторинг хийх.
  • Өрөмдлөг тэсэлгээний ажилд газар дээр нь инженерийн дэмжлэг үзүүлэх, өрөмдлөг, тэсэлгээний зураг төсөл нь зорилгодоо нийцэж байгаа эсэхийг газар дээр нь шалгах, идэвхтэй ажлын талбайн байнгын хяналт шалгалтыг хийх.
  • Өрөмдлөг тэсэлгээний инженер техникийн багийн зүгээс бусад шаардлагатай үүрэг даалгаврууд.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр их дээд сургуулийн бакалаврын буюу түүнтэй адилтгах мэргэшлийн зэрэгтэй байх, Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Автокад, Вулкан, Сурпак, Десвик болон бусад холбогдох уул уурхайн 3D зураглалын программууд дээр ажилласан туршлага
  • Microsoft Excel болон Oффис программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.