“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өргүүрийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь гүний уурхайн, босоо амны  өргүүрийг ажиллуулан, материалыг, ажилтнуудыг, мөн хүдрийг болон хаягдлыг босоо амаар дээш, доош аюулгүй зөөвөрлөх үйл ажиллагааг хариуцна. Шаардлагатай тохиолдолд аман орчуулга хийнэ.

Үүрэг даалгавар

  • Өргүүрийн Үйл ажиллагааны Ахлахын хяналт, зааварчилгаа дор ажиллах
  • Ажилд бэлэн байх, цагтаа ирэх
  • Босоо амны үйл ажиллагааг гүйцэтгэх, үүнд: газрын гадарга дээрх Гулсуур хоолойн (slick line) ажиллагаанд танилцах, босоо амны дохиолол, хүмүүс болон материалыг Клетээр (Cage) зөөх, тавцангийн үйл ажиллагаа, үүнд ажилчид болон материалыг Клетэнд (Cage) ачиж, буулгах үйл ажиллагаанд оролцох, Клетний (Cage) ачааллын хязгаарын чухлыг ойлгох, Зөөврийн ажиллах тавцанг босоо аманд суурилуулах болон авах үйл ажиллагааг ажиглах, Клетэнд болон Босоо амны үзлэг шалгалтын ажиллагааг ажиглах, үүнд 1344 түвшинд хийгдэх засвар үйлчилгээний ажилчдад тэдний ажлыг гүйцэтгэхэд нь туслах ажил багтана.
  • Яаралтай тусламжийн тохиолдолд холбоо, зохицуулалтын төвийг хариуцах
  • Бүх яаралтай тусламжийн журмууд, утасны дугаарууд болон дуудлагын цэгүүдийн дугаарыг мэддэг байх
  • Ахлах ажилчдын зааврыг дагах
  • Төлөвлөгдсөн сургалтын бүх хичээлд оролцох,
  • Ажлын байрыг цэвэр байлгах
  • Хувийн хамгаалах хэрэгсэл ашиглах, шаардлагатай бол нэмэлт хамгаалах хэрэгсэл хэрэглэх
  • Аюулгүй ажиллагааны дүрмүүдийг дагаж мөрдөхийн тулд ажлын орчныг үргэлж аюулгүй байлгах
  • Өргүүрийн операторын хувьд засвар үйлчилгээний ажилд туслах
  • Ахлах ажилчдын зааварласан бусад ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Өргүүр ажиллуулах хүчин төгөлдөр гэрчилгээ. Мэргэжлийн сургалтын төвөөс олгосон гэрчилгээ эсвэл түүнээс дээш зэрэг. Ажил дээрх практик сургалт, дадлага.
  • Мэргэжлийн сургалт болон түүнтэй дүйцэх практик туршлага эсвэл ажил дээрх дадлагаар олж авсан туршлага.
  • Өргүүрийн операторын эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх ёстой. Харилцааны сайн ур чадвартай. Багаар сайн ажиллах чадвартай.
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт