“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-нийн Оюу толгойн уурхайн талбар дээр Уурхайн талбайн дэд бүтэц, үйлчилгээ – Цахилгааны үйлчилгээний хэлтэст 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өндөр хүчдэлийн ашиглалтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь үйл ажиллагааны зорилт, зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого, журамд нийцүүлэн, удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургах, хэрэгжилт болон үйл ажиллагааны нэгжийн гүйцэтгэлийн талаар системчилсэн зааварчилгаа өгөх зорилготой.

Үүрэг даалгавар

  • Одоогийн байгаа процесст дүн шинжилгээ хийх, сайжруулах санал санаачилгыг гаргах, одоогийн байгаа ажлын процесс, бизнесийн стратегийг тогтвортой байлгаж, сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
  • Уурхайн талбайн цахилгаан хангамжийн сүлжээний горимын дагуу найдвартай, тасралтгүй, тогтвортой ажиллагааг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
  • Диспетчерийн үйл ажиллагааны удирдлага, тоног төхөөрөмжийнхөө засвар үйлчилгээний ажлын захиалга, сэлгэн залгалтыг судалж, хяналт тавих, холбогдох талуудтай уялдаа холбоог хангаж, хянах,
  • Үндсэн сүлжээний схемийн холболтыг хянаж, шаардлагатай бол өөрчлөлт оруулах саналыг гаргаж танилцуулах,
  • Сэлгэн залгах ажлын явцад диспетчерийн авсан арга хэмжээг хянах,
  • Осол зөрчлийг мэдээлж, нягтлан шалгаж, арга хэмжээг тодорхойлж танилцуулах,
  • Өндөр хүчдэлийн ашиглалтын ахлах мэргэжилтнийг эзгүйд нь орлож, стратеги, техникийн зааварчилгаа, чиглэлээр хангах.
  • Бусад ажил үүргийн хуваарьт заасан чиг үүргүүд

Тавигдах шаардлагууд

  • Цахилгааны инженер эсвэл бусад холбогдох салбарын баклавр зэрэгтэй байх.
  • Холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл чухал ач холбогдолтой ажлын туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байх.
  • Харилцааны ур чадвар сайтай байх.
  • Асуудал шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах тал дээр оролцоо сайтай байх.
  • Цахилгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай байх.
  • Цахилгааны сүлжээний процессыг ашиглах чадвартай байх.
  • Процессын удирдлага, загварчлал гаргах ур чадвартай байх.
  • Цахилгаан эрчим хүчний стандарт, дүрэм журам мэддэг байх.
  • Бусад ажилчдыг сургаж, хөгжүүлж байсан туршлагатай.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
  • Майкрософт оффисын програм Word, Excel, PowerPoint гэх мэт болон бусад программ дээр ажилладаг байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.